Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан

10. Хортой мэлхийhttp://synthreferee.files.wordpress.com/2007/03/poison-dart-frog2.jpgИйм мэлхийг та үнсэх гэж оролдох хэрэггүй биз ээ. Учир нь энэхүү мэлхий нь махчин араатнаас илүү хүний мэдрэлд нөлөөлөхүйц хор ялгаруулж байдаг. Түүний хор нь нас биенд хүрсэн арван хүнийг хөнөөх чадалтай юм.

9. Одос үхэр
http://www.abc.net.au/reslib/200811/r314863_1392581.jpg
Одос үхэр нь өвөрмөц эврийнхээ тусламжтай махчин араатан амьтдаас амархан салдаг байна. Одос үхэр бүрээ мэт хурц иртэй, хоёр аварга эврээрээ 800 килограмм орчим жинтэй араатныг ч үхүүлэх чадалтай.

8. Цагаан баавгайhttp://epocaarctic2009.files.wordpress.com/2009/04/polar_bear_snow_20042.jpgТуйлын цагаан баавгай өхөөрдөм тайван харагддаг. Гэвч зэрлэг байгаль дээр өглөөнийхөө зоогонд “заан” идчихдэг аюултай амьтан юм. Цагаан баавгай араатан амьтны зулзагыг цуу татдаг байна. Аварга том савраараа хүний толгойг салтал алгадах чадалтай аж.

7. Заан
http://www.faqs.org/photo-dict/photofiles/list/185/710elephant.jpg
Бүх заан Дамбо шиг найрсаг байна гэж үгүй. Дэлхий дээр жил бүр 500 хүн заанд алагддаг гэсэн тооцоо бий. Африкийн заан дунджаар 16 мянган паунд буюу найман тонн орчим жинтэй байдаг.

6. Австралийн давстай усны матарhttp://www.animaldanger.com/images/crocodile.jpgХэчнээн тайван харагдаж байгаа ч матар уруу дөхөж очихгүй байх нь аминд өлзийтэй. Учир нь бэлэн зууш ирэхийг хүлээн усанд тайван хэвтэж байна. Матар гялалзсан нүдээрээ харж тайван гэгч хэвтэж байгаад ангийн олзоо ойртож ирмэгц ухасхийн ус уруу чирч, живүүлэн мөчилж алдаг байна.

5. Африкийн арсланhttp://s.ngeo.com/wpf/media-live/photos/000/004/cache/african-lion-male_436_600x450.jpgХурц араа шүд, хурдан хөдөлгөөн, хурц иртэй сарвуутай арслан ан хийхэд хэзээ бэлхэн. Энэхүү том муур төгс анчин л гэсэн үг.

4. Аварга цагаан махчин загасhttp://sharkforum.org/archives/Great%20White%20Shark,%20South%20Africa%5B6%5D.jpgХэрэв усанд нэг дусал цус ороход аварга загасны хамрыг цоргитол үнэртэнэ. Аварга загас тун удалгүй
гурван мянган шүдээрээ юу ч хүүлэхэд бэлэн хүрч ирнэ.

3. Австралийн салбант далайн залхагhttp://joyceagojo.files.wordpress.com/2009/06/boxjelly.jpg
Австралийн салбант далайн залхагийг нутгийн ардууд тэнгисийн морин зөгий гэдгээр нь мэднэ. Далайн залхаг нь аяганы хэмжээтэй, 60 тэмтрүүлтэй, 45 см урттай амьтан юм. Тэмтрүүл бүр нь таван мянган хатгууртай бөгөөд 60 хүнийг хөнөөх хор ялгаруулдаг байна.

2. Азийн наж могойhttp://lh3.ggpht.com/_xFP6s39OUYY/Snl1lShwI0I/AAAAAAAAOOs/BN1_yaH6PiY/Theking_cobra_thumb%5B2%5D.jpgАзийн наж могой нь хортой могойнуудаас хамгийн аюултай нь юм. Нэг жилд Азийн наж могойнд 50 мянган хүн хатгуулж нас бардаг байна.

1. Дэлэнч шумуулhttp://www.emmadarnell.com/extra/asian-tiger-mosquito.jpgИхэнх шумуулд хазуулсны дараа загатнаад л өнгөрдөг. Харин зарим шумуул шимэгчдийг зөөвөрлөн хумхаа өвчнийг халдаадаг байна. Үүнээс болж жилд дунджаар хоёр сая гаруй хүн нас бардаг аж.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)