Хоол, хүнсэндээ бид олон төрлийн бүтээгдэхүүн, ногоо, жимс, жимсгэнийг хэрэглэдэг. Гэтэл тэдгээрийн дотроос хамгийн бохир, мөн их нян тээж байдаг таван төрлийн хүнс байдаг байна.
Өндөг
Судлаачдын шинжилгээгээр жилд дунджаар 660,000 хүн муудсан өндөгнөөс
болж хордлого авдаг бөгөөд тэдний 300 орчим нь түүнээс болж нас бардаг
гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс өндөг худалдан авахдаа юуны түрүүнд
хагарсан, гоожсон гэх зэрэг ил харагдахуйц шинж тэмдгийг нь сайн харж
авах нь зүйтэй аж. Гэвч өндгийг өдөр тутмын хүнсэнд хэрэглэдэг ч тийм
таатай бүтээгдэхүүн биш гэнэ.

Тоор
Тоорын хальсанд их хэмжээний нян нуугдаж байдаг бөгөөд энэ жимс нь
жаахан цохигдох төдийд л муудаж нян, бактерийг өөртөө агуулдаг аж. Мөн
тооронд есөн төрлийн химийн хортой бодис агуулагдаж байдгийг шинжээчид
тогтоожээ.

Савлагдсан салат
Гэрийн нөхцөлд даршилсан ногоог савлахад шилийг нь олон угааж,
ариутгадаг ч нянгүй болно гэсэн ойлголт байдаггүй байна. Тиймээс
зориулалтын савласан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.

Хулуу
Судлаачид амтат хулуунд шинжилгээ хийхэд 3,5 хувьд нь хүнээс хүнд
халдварладаг хоёр төрлийн нян илэрсэн байна. Түүнчлэн манай улсын
импортоор орж ирж байгаа амтат хулуунд нянгаас гадна хорхой илэрчээ.
Тиймээс хулуу болон тарвасыг идэхдээ гадар хальсыг нь угааж байх
хэрэгтэй.

Ногоон сонгино
Сүүлийн үед хүнсний ногоог сайн цэвэрлэж хэрэглээгүйгээс болж А
гепатит, олон төрлийн шимэгч хорхойн халдварлагч нян ихээр илрэх болсон
байна. Ресторан болон хоолны газруудад хоол идэхдээ энэ бүгдийг хянах
боломжгүй ч ногоон сонгинод олон төрлийн нян үүрлэж байгааг санаарай.

4 сэтгэгдэл:
миний хамгийн дуртай жимс тоор, одоо айдас хүрчлээ. Монголд айдасгүйгээр идэж болох юм байна уу???
ядаж байхад энэ ногоонуудын ихэнх нь хятадаас орж ирдэг болохоор үхнэ гэж бодож л идэх болжийнуу даа , хэрэгтэй мэдээлэл байнаа баярлалаа.
hooh tiin gej vv yostoi alah ed bna
mongolchuudaa bugdeeree uursduu nogoogoo tarij hunsendee hereglie! mun ail bur tahianii jijighen aj ahuitai boltsgooe! tegeed buh zuil ok!