Marshall Mathers

WELCOME TO ONOBOLD'S BLOG

Мөхөж буй хотууд

http://www.hickerphoto.com/data/media/4/detroit-city-skyline_37612.jpg

Нэг л өдөр оршин суугчид нь дүрвэн явсан Валли хотыг 1920-иод оны үед археологичид элсэн дундаас олсон. Харин өнөөдөр зуу зуун жуулчид цөл дундах гудам, барилга байшинг үзэхээр ирдэг болжээ.
Үүний адил хувь заяа өнөөгийн зарим хотыг хүлээж байна. Энд жижиг суурингууд биш хүн ам ихээр төвлөрсөн Венец, Сан Франциско, Мехикогийн асуудал яригдаж байна. Инженерүүд далайн усанд автах дөхсөн Японы зарим хотыг аварч чадсан ч сүйрлийн ирмэгт тулсан “томчуудыг” аварч чадахгүйд хүрээд буй гэнэ.


АНУ, Детройт
Шалтгаан: Дүрвэлт
Иргэд нь хотоо орхих болсон нь тус хотын хувьд анхны тохиолдол биш. Детройт хотынхны гадагшаа чиглэсэн их нүүдэл 1950 оноос эхтэй бөгөөд энэ удаагийнх гурав дахь нь. Ажлын байр багатайгаас хотын иргэдийн 10-аас дээш хувь нь ажилгүй байгаа аж. Иргэд нь 950 мянгад хүрээд буй тус хотын нүүдэл энэ хэвээр үргэлжилбэл 2100 онд Детройт хот эзгүйрэх гэнэ.

http://rcrawford79.files.wordpress.com/2007/11/800px-detroit_gm_headquarters.jpg

Мексик, Мехико
Шалтгаан: Үер
Үер гэдэг нь Мехико хот далайн усанд автаж буй хэрэг биш. Тус хотыг хөрсний усны ундарга дээр байгуулсан нь сүйрэлд авчраад байна. Тиймээс ч сүүлийн зуун жилд есөн метр доош суусан аж. Харин усны ундаргаа ширгээвэл тус хотын 20 сая хүн ам ундны усгүй болоход хүрнэ.

http://www.dynamicarchitecture.net/Events/NUOVI_Events/14_ENADII_28-30-APRIL_MEXICO-CITY/MexicoCity.jpg

Итали, Нэйплс
Шалтгаан: Галт уулын дэлбэрэлт
Визувиус уулын дэлбэрэлтэд өртсөн Помпей хотын хувь тавилан Нэйплсийг хүлээж байна. Уг галт уулын дэлбэрэлт зуун жилийн давтамжтай байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь 1944 онд болсон. Одоо өмнөд Италийн Нэйплс хот алдарт уулын бэлд оршдог аж. Одоогоор 4 сая оршин суугчтай энэ хотын хүн амын тал нь галт уулын аюултай бүст амьдарч байна.
http://www.vacationsitaly.info/wp-content/uploads/2008/10/naples-vacations.jpg
Орос, Иванова
Шалтгаан: Дүрвэлт
Социализмийн үед нэхмэлийн үйлдвэрийн гол төв байсан уг дүүрэг Москвагаас холгүй оршдог. Хүн ам нь 448000-д хүрээд буй тус хотын эрчүүд нь эзгүйрснээс төрөлт буурч, 1990 оноос хойш нас баралт өсөх болсон гэнэ. Түүгээр барахгүй сургуулийн насны хүүхдүүд нь Москваг зорьж хот бүхэлдээ эзгүйрээд байна.
http://www.zn.ua/img/st_img/2002/414/foto-full-36412-5419.jpg
АНУ, Сан Франциско
Шалтгаан: Газар хөдлөл
Калифорнийн их сургуулийн судлаачдын үзэж буйгаар 2086 он гэхэд Сан Франциско хотод 7 юм уу түүнээс ч өндөр баллын газар хөдлөл болох аж. Урьдчилан таамагласнаар 75 хувийн магадлалтай уг газар хөдлөл хотыг газрын хөрснөөс арчих аюултай гэнэ.
http://www.radiotania.org/images/san-francisco.jpg
Мали, Тимбукту
Шалтгаан: Цөлжилт
Сахарын цөлийн ойролцоох орнуудад цөлжилтийн аюул нүүрлээд байна. Тэдний нэг нь Мали. Ногоон бүсээ цөлд идүүлэх аюул нүүрлээд буй Тимбутку мянган жилийн настай. Эртний түүхийг хадгалсан хотоо аврахаар иргэд нь тэмцэж байгаа ч хотын зарим хэсэг аль хэдийнэ элсэнд залгиулчихсан аж.
http://www.saharawise.com/images/mali%20web/tombouctou/street/Tombouctou,%20Mali%20(18).jpg

Гамби, Банжул
Шалтгаан: Далайн түвшин нэмэгдэж буй
Дэлхийн цаг агаар дулаарч, далайн түвшин нэмэгдэх болсон нь Африкийн жижиг улс болох Гамбиг нийслэл Банжулаа алдахад хүргэж байна. Далайн түвшин дээшилснээр тус хөрс элэгдэлд орж, хот сүйрлийн ирмэгт тулаад байна.

http://www.gambiaschools.gm/kotu/banjul2.jpg

1 сэтгэгдэл:

null
nyamaa&batuul2003 (зочин)

aaa bid aztai yumaaa zovhon mongoldoooo shuu naizuudaaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив