2008 онд 21 оронд 1252 хvн цаазаар авахуулжээ-Монголчууд ялын дээд хэмжээ цаазынялыг яаж авдаг бол гэж хvмvvс боддог байх. Энэ талаар хvмvvс олон янзын
зvйлийг ярьдаг. Юутай ч дэлхийн улс орнууд цаазаар авах ялыг яаж
гvйцэтгэдгийг сонирхуулъя.Энэхvv цаазын ялыг гvйцэтгэх зургаан янзын
хэлбэр байдаг бєгєєд vvнд буудах, дvvжлэх, цахилгаан сандалд суулгах,
судсанд хор шахах, тусгай камерт хийн хорт хийгээр утаж хороох,
чулуудах гэх зэрэг байдаг байна. Чулуудах гэдэг нь хэсэг бvлэг хvмvvс
хэрэгтэнг чулуугаар шидэж алахыг хэлдэг аж.
2007 оны байдлаар 63 улс орон цаазын ялаа хэвээр нь vлдээсэн бол 24 улс
энэ ялыг гvйцэтгэсэн ба 51 улс цаазын ялын тухай хууль баталжээ. 2008
онд 21 улс оронд 1252 хvн цаазаар авахуулсан бєгєєд 3347 хvн энэ ялыг
сонссон байна. Дэлхийн улс орнуудын 2/3 хувь нь цаазаар авах ялыг
хуулиасаа болон практикт хасаад байна. 2007 оны сvvлээр 91 улс цаазаар
авах ялаас татгалзсан байна. 2008 онд Албанийн зvvн арал, Рванда гэсэн
гурван улс цаазаар авах ялаа хассан бол Киргистан улс энгийн гэмт
хэрэгт тулгадаг цаазын ялаа vгvй болгосон байна. Мєн онд 33 улс орон
цаазын ялаа хуулиндаа бус практикт л халжээ. Учир нь тэд сvvлийн 10
жилд ёстой хэрэгтнvvдээ ялыг нь гvйцэтгээгvй байна.Ази тивд дэлхийн хvн
амын 60 хувь нь оршин суудаг. Эдгээр хvн амын 95 хувь нь цаазаар авах
ялыг хэрэглэдэг улс оронд амьдардаг байна. Энэ бvс нутгийн 27 улс орон
цаазын ялыг хуулиндаа болон практикаас хассан бєгєєд 14 улсад энэ ялыг
хvнд нєхцєлд хэрэглэсээр байна.Монгол улс бол цаазаар авах ялыг
халаагvй улсын тоонд ордог бєгєєд эрvvгийн хуулиндаа уг ялыг хэрэглэж
болохгvй субъектуудыг тогтоож мєрдєж ирсэн. 1961 батлагдсан эрvvгийн
хуульд эмэгтэйчvvд ба 60-аас дээш насны эрэгтэйчvvд тvvнчлэн 18 насанд
хvрээгvй иргэдэд тухайн ялыг оногдуулж болохгvйг заасан байдаг. 1993
оны шинэчлэн найруулсан эрvvгийн хуулийн таван зvйлд цаазаар авах ялыг
оногдуулахаар заасан бол 2002 оны 9-р сарын нэгнээс эхлэн дагаж мєрдєх
эрvvгийн шинэ хуульд зургаан зvйлд уг ялыг хэрэглэж болохоор байна.
Манай улсад цаазаар авах ялыг гvйцэтгэх ажиллагааг нууцалдаг бєгєєд
баттай бус эх сурвалжуудын мэдээлснээр тогтоолыг гvйцэтгэх ажиллагааны
хvрээнд толгойд нь ар дагзнаас нь нэг буудаж дахин сум шалгах vvднээс
толгойн хажуу хэсэг болох чамархай хэсэгт буудаж ялыг гvйцэтгэдэг
байна. Ял гvйцэтгэх хугацаа, газар, тогтоол гvйцэтгэгч, болон
оролцогчид нь бvгд нууцлагдсан байдаг. Мєн цаазлуулсан этгээдийг
тогтоол гvйцэтгэсний дараа урдаас ухаж бэлтгэсэн нvхэнд ямар нэгэн
хєшєє чулуу гэх мэт оршуулах ёс горим vйлдэхгvйгээр булаад орхидог
байна. Энэ тухай цаазлуулагчын ар гэр хvртэл мэддэггvй бєгєєд тэдэнд
зєвхєн тогтоолыг гvйцэтгэсэн гэсэн цагаан цаас л ирдэг байна. Урьд нь
цаазын ялгvй байсан /”зандалчлах” эрvvгийн хуулийн 177. 2-р зvйл/
тvvнчлэн эрvvгийн хуучин хуульд бусдыг хvндрvvлэх нєхцєл байдалтайгаар
алахад гэмт хэргийн зvйлчлэлийг хvндрvvлэх 14 тєрлийн vйлдэл байсан бол
шинэ хуулиар гурвыг нэмж 17 тєрлийн vйлдэл болжээ. 1990-2000 онд анхан
шатны шvvх цаазаар авах ялыг 259 хvнд оногдуулжээ. Цаазаар авах ялыг
хэрэглэхдээ хvнийг хилсдvvлэхгvй байх хуулийн баталгаа байгаа ч
хуульчдын буруу ажиллагаанаас болж цаазаар авах ялыг хилсээр оногдуулах
ноцтой алдаа арилаагvй байна. Жишээ нь эрvvгийн /609003/ тоот хэрэг.
Завхан, Говь-Алтай аймгийн шvvх шvvгдэгчийн гэм буруу хєдєлбєргvй
тогтоогдоогvй байхад иргэн Э-д бусдыг санаатай алсан хэргээр цаазаар
авах ялыг гурав дахин оногдуулсан байх бєгєєд тэдгээр таслан шийдвэрлэх
тогтоолыг тухай бvрд нь дээд шатны шvvх хvчингvй болгож байжээ.Манайхны
нэг том дутагдал нь дээд хэмжээ сонссон ялтнаа ялын тогтоол гvйцэтгэх
хvртэл дєнгєлдгєєс ялтны хоёр суга нь ємхийрч, хоол идэхдээ хvртэл
нохой шиг долоож идэхэд хvргэдэг байна. Хvний эрхийг хамгийн ихээр
зєрчдєг гэх Хятад улс иргэдийнхээ ємнє яллагдагчийг буудаж цогцсыг нь
ар гэрийнхэнд нь хvлээлгэж єгдєг.
Гэтэл манайх цогцсыг нь ч єгєлгvй, нууцын зэрэглэлд хамаарсан гэдгээр
хаана оршуулсан нь ч мэдэгдэхгvй алга болдог. Манай улсад цаазаар авах
ялыг буудаж гvйцэтгэдэг бєгєєд гvйцэтгэгч нь улсын нууцын зэрэглэлд
багтдаг. Орос улсад гэмт хэрэгтнээ араас нь бууддаг ба шилэн хvзvvнээс
нь их, бага хоёр тархийг нь “диагональ”-дуулж гяндан дотор гvйцэтгэдэг
байна.Мєн цаазаар авах ялыг уучлах, хэвээр vлдээх эсэх нь Монгол Улсын
Ерєнхийлєгчийн бvрэн эрхэд хамаардаг тул Улсын дээд шvvхээр хянасны
дараа цаазаар авах ял шийтгvvлсэн этгээдэд уучлал vзvvлэх vндэслэл
байгаа эсэхийг Монгол Улсын Ерєнхийлєгч хянан vздэг.Цаазаар авах ялыг
хамгийн их гvйцэтгэдэг орнууд:
1. Хятад 470 / бусад их сурвалжаар 5000/
2. Иран 317
3. Сауди Араб 143
4. Пакистан 135
5. Америк 42
6. Ирак 33
Сэтгэгдэлгүй байна