Marshall Mathers

WELCOME TO ONOBOLD'S BLOG
http://www.globalfirepower.com/imgs/maps/united-states-of-america.jpgЭрүүл чийрэг амьдрахын тулд биеийн дасгалын хөдөлгөөн, жимс ногоо түлхүү хэрэглэх, биеийнхээ хэвийн жинг барих, архи тамхийг зохистой хэрэглэх г.м.-ийн энгийн дүрэм журмыг америк томчуудын цөөнх хэсэг нь мөрддөг байна. Сүүлийн жилүүдэд эрүүл амьдрах хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа гэж Өмнөд Каролинагийн Эрүүл мэндийн Их сургуулийн эмч нар тэмдэглэж байна. Тэд бүх нийтийг хамарсан үндэсний судалгааны материалуудад дүн шинжилгээ хийжээ. 1988-1994, 2001-2006 онуудыг хамарсан судалгааны материалыг дүгнэсэн байна. Сүүлийн 18 жилд 40-74 насны 30 гэсэн жингийн индекстэй хүмүүсийн тоо 28% байснаа 36% болтлоо нэмэгдсэн байна. Сар болгон биеийн тамирын дасгал хийдэг хүмүүсийн тоо 53%-иас 43% болтлоо буурсан байна. Тамхи татагсдын тоо өөрчлөгдөөгүй, хоногт 5-аас олон нэр төрлийн жимс ногоо иддэг хүмүүсийн тоо 42% байснаа 26% болтлоо буурсан байна. Харин алкоголь хэрэглэгсдийн тоо нэмэгдэж 40%-иас 51% хүрчээ. Судалгаанд 40-74 насны хүмүүсийг сонгож авсан нь учиртай гэнэ. Яг ийм насанд хүний амьдрах хугацаанд илүүтэй нөлөөлдөг ихэнх зүрх судасны болон бусад архаг өвчин эмгэг тусдаг байна. Даралт ихэсдэг, өндөр холестеринтай, зүрх судасны өвчлөлтэй, саахарын шижин болон дээрх өвчлөлөөр өвчлөх магадлал ихтэй хүмүүс эрүүл амьдрах арга хэмжээ бараг авдаггүй байгаа нь судалгаагаар илрэв. Америкийн эмч нар тогтмол дасгал хийж хоол хүнсээ тохируулж хэрэглэж байхыг зөвлөж байна. Буруу хэв маягийн амьдралаас болж АНУ-д өвчилсөн хүний эмнэлгийн зардал жил болгон 76 млрд долларт хүрдэг гэнэ. 

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив