Тунгай их сургуулийн биологичид Cyclosa зүйлийн аалз шүлсээрээ тор
нэхэхдээ өөртэйгээ маш адилхныг өгөөш болгон “амилуулдгийг” судалжээ. Тайванийн
эрдэмтдийн судалгааны дүнд эл аалзны тухай сонирхол татам олон зүйл
тодорхой болжээ. Аалз ингэж өгөөш бэлтгэдэг нь махчин амьтдаас
хамгаалсан хэрэг юм. Олон амьтан өнгөлөн далдлах аргуудыг хэрэглэдэг.
Зарим нэг нь эргэн тойрны өнгө будагт уусч гадны нөлөөнөөс өөрсдийгөө
хамгаалдаг бол зарим нь мөчир, навч, шавьжны дунд биеэ өнгөлөн
далдалдаг. Харин заримдаа үүнээс ч эсрэг үйлдэл хийх нь бий. Дайснаа
тод сүүл, далавчаараа алмайруулж сатааруулах ч тохиолдол гардаг. Зарим
зүйлийн аалз хэлбэртнүүд шүлсээрээ тор нэхэж аюулаас хамгаалдаг ч энэ
арга нь тийм ч найдвартай эд биш. Харин Cyclosa зүйлийн аалз дайснаас
100 хувь хамгаалж чаддаг байна. Биеэ хамгаалахын тулд өөртэйгээ усны
дусал мэт адилхныг “үйлдвэрлэдэг” амьтан амьтны аймагт Cyclosa зүйлийн
аалзнаас өөр үгүй. Ийм өгөөш буюу мануухай босгосноор Cyclosa зүйлийн
аалз эсэн мэнд үлддэг аж.Аалз өөрийгөө хамгаалахын тулд мануухай босгодог
2009 оны 07-р сарын 15, Нийтэлсэн Onobold
Тунгай их сургуулийн биологичид Cyclosa зүйлийн аалз шүлсээрээ тор
нэхэхдээ өөртэйгээ маш адилхныг өгөөш болгон “амилуулдгийг” судалжээ. Тайванийн
эрдэмтдийн судалгааны дүнд эл аалзны тухай сонирхол татам олон зүйл
тодорхой болжээ. Аалз ингэж өгөөш бэлтгэдэг нь махчин амьтдаас
хамгаалсан хэрэг юм. Олон амьтан өнгөлөн далдлах аргуудыг хэрэглэдэг.
Зарим нэг нь эргэн тойрны өнгө будагт уусч гадны нөлөөнөөс өөрсдийгөө
хамгаалдаг бол зарим нь мөчир, навч, шавьжны дунд биеэ өнгөлөн
далдалдаг. Харин заримдаа үүнээс ч эсрэг үйлдэл хийх нь бий. Дайснаа
тод сүүл, далавчаараа алмайруулж сатааруулах ч тохиолдол гардаг. Зарим
зүйлийн аалз хэлбэртнүүд шүлсээрээ тор нэхэж аюулаас хамгаалдаг ч энэ
арга нь тийм ч найдвартай эд биш. Харин Cyclosa зүйлийн аалз дайснаас
100 хувь хамгаалж чаддаг байна. Биеэ хамгаалахын тулд өөртэйгээ усны
дусал мэт адилхныг “үйлдвэрлэдэг” амьтан амьтны аймагт Cyclosa зүйлийн
аалзнаас өөр үгүй. Ийм өгөөш буюу мануухай босгосноор Cyclosa зүйлийн
аалз эсэн мэнд үлддэг аж.
2 сэтгэгдэл:
сонирхлотой мэдээлэл байна. баярлалаа
арай их юм бичэл дээ хэтэрхий жоохон байнаа. гуйя