
Америкт нэгэн эмэгтэй интернэтээр хууль бусаар 24 дуу татсан хэрэгт буруутгагдан дуу тус бүрт 80 мянга буюу нийт 1,9 сая долларын төлбөр төлөхөөр болжээ.
Томас Рассет гэдэг эмэгтэй интернэтээс "No Doubt", "Linkin Park", "Gloria Estefan", "Sheryl Crow" зэрэг хамтлаг, уран бүтээлчийн дуунаас татсан байна. Хэрэгтэн эмэгтэй интернэтээс хууль бусаар дуу татсан хэргээр 2007 онд мөн шүүхэд дуудагдан 220,000 доллароор торгуулж байжээ. Энэ удаад тэрбээр шүүхээс оноосон торгуулийг сонсоод ихээхэн цочирдсон байна. Учир нь түүний интернэтээс татсан нэг дууны албан ёсны үнэ нь 99 цент байжээ.
Америкийн дуу бичлэгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.
1 сэтгэгдэл:
миний өр бол уорен баффетын хөрөнгөнөөс ч давах нь дээ