Marshall Mathers

WELCOME TO ONOBOLD'S BLOG
http://www.nilacharal.com/enter/celeb/images/MarilynMonroe.jpgБурхан, чєтгєртэй уулзах нь бvv хэл тэднийг харсан хvн байхгvй биз. Гэхдээ л хvмvvстэднийг шvтэж, мєргєдє. Бурхнаас голдуу аз жаргал, эрvvл мэнд, уучлал хvсдэг. Гэвч дэлхийг захирах эрх мэдлийг гуйдаг, тvvний тєлєє сvнсээ ч худалдахад бэлэн хvмvvс байдаг аж. Чухам тэд л ад чєтгєрийг тахиж, шашин хvртэл байгуулжээ.
Итгэмээргvй боловч нvгэл хилэнц хийхийг уриалж дуудан, завхай зайдан явдал гээд муу муухай бvхнийг єєшvvлдэг шашин байдаг аж.

Дэлхийн бараг бvх оронд чєтгєрийг шvтэгчид бий. Тэд хар домын сектvvдийг байгуулдаг гэнэ. XVII зууны дунд vед Европт чєтгєрийг шvтэгчид газар авч, хvнээр тахил єргєх, завхайрах зэргээр аймшигт нууц ёслолуудаа vйлдэж байлаа. Гэхдээ л хууль бус бєєєд гэмт хэргийн шинжтэй эдгээр сектийг тухайн vед тєрийн тvвшинд ил хvлээн зєвшєєрєєvй, албан ёсоор шашин гэж тооцож байгаагvй. Харин одоо АНУ-д Сатаны шашин (Church of Satan) нь католик, христ, иудаизм, буддизм, ислам зэрэгтэй хамт ил оршдог. Энэ шашны анхны суртал ухуулагч нь Английн иргэн Алистер Кроули (1875-1947) билээ. Тэрээр єєрийгєє “666 араатан”, Антих-рист гэж зарласан. Энэ араатан єєрийн “гvн ухааны” бvтээлvvдийн санааг эртний Египетийн Айвасс сvнснээс авсан юм байх. Алистера Кроули “Надад захирагдахын тулд вино уу, хар тамхи хэрэглэ, завхайр, бvх таашаалыг хvс. Бvv ай, ямар ч бурхан чамайг шvvхгvй” гэж сургаж байсан аж. Тvvний дагалдагч нь АНУ-ын иргэн Рональд Хаббард юм. Тэрээр “Сайентологийн сvм”-ийг vндэслэсэн билээ. Харин Чєтгєрийн сvмийг vндэслэгч Антон Шандор Ла Вей (1930-1997) нь “Сатаны библи”, “Сатаны журам”-ыг зохиожээ. Одоо эдгээр ном дэлхий даяар олон сая хувиар хэвлэгддэг. Тэр бол Унгарын еврей. Ла Вей сvмээ 1966 оны тавдугаар сарын нэгэн буюу Вальпургиевын шєнє байгуулжээ. Дашрамд дурдахад тэрээр Хэллоуины шєнє нас барсан юм. Чєтгєрийн бvлэглэл он тооллоо ингэж эхэлсэн бєєєд одоо 43 дахь жил нь (42 Anno Satani) аж.

1967 онд Ла Вей єєрийгєє дээд Чєтгєрийн сvмийн дээд тєлєч, эхнэр Дианагаа анхны удган хэмээн зарлав. Харин тэдний охин Карла нь Их дээд сургууль, кол-лежуудад сатанизмын лекц уншиж байлаа.

АНУ-ын сатанистуудын гол сvм 1970-1980-аад онд Сан-Франциско хотын Калифорнийн гудамжинд оршиж байлаа. Энд Ла Вей Чєтгєрийн сvмийнхээ анхны гэрлэх ёслол, адис хvртээх, оршуулах ёслолыг Харанхуйн 23 тайжийн тусламжтайгаар хийсэн юм. Шvтээний оронд нvцгэн эмэгтэйг хэвтvvлж, ирвэсийн арьсаар хучсан байв. Ла Вейн “ачаар” АНУ ийнхvv дэлхийн сатанизмын тєв болсон юм. Дараа нь Англи ордог. АНУ-д бараг 100 мянган хvнийг нэгтгэсэн 8000 цуглаан бий. Чєтгєрийн сvм салбараа Европ, Латин Америк, Канад, Австрали, Ши-нэ Зеланд зэрэг олон оронд нээжээ. Чєтгєрийн сvм 1970 оны гуравдугаар сард албан ёсоор АНУ-ын Vндэсний сvмvvдийн Зєвлєлд элсчээ. Пентагон ч тvvнийг хvлээн зєвшєєрсєн тул Зэвсэгт хvчний ангиудад суртал ухуулга хийдэг аж.
АНУ-ын сатанистуудын сектvvд ил тод хэдий ч маш болгоомжтой. Уулзалт цуглааны газраа чандлан нууцалдаг. Яагаад гэвэл тэд урьдын адил хvнээр тахил єргєж, завхайрдаг аж. Та ганган хувцастай, буурь суурьтай иргэд хажуугийн гу-дамжинд машинаа орхиод сvмийн доод зооринд сард нэг удаа, мєн чєтгєрийнхєє баяраар мєргєж байна гээд тєсєєл дєє. Вальпургиевын болон Хэллоуины шєнє бол тэдний албан ёсны баяр юм.
Чєтгєрийн сектийнхэн Америк тивд зєндєє байдаг байгалийн агуйнуудад бас их цугладаг. Албан ёсны бvртгэлд арав гаруй агуйн сvм байдаг ч жинхэнэ тоог хэн ч мэдэхгvй. Мєн сатанистуудыг хэн ч тоолдоггvй. Тэд Христийг шvтэгчдийг дором-жилж, хориотой бvхнийг хийдэг. Загалмайг гутаах, мєргєлийг хойноос урагш унших, хар лаа асаах зэргээр сєрє vйлдэл хийдэг. Сатанистууд эр хvйсийн хєхvvл хvvхдээр тахил єргєдє байна. Хvvхдээ голдуу хулгайлдаг. Эсвэл сектийн эмэгтэйчvvд, янхнуудыг олон удаа тєрєхийг шаарддаг. Мєн заримдаа мєнгєєр эх нэртэй араатнаас тахилд єргєх хvvхдийг худалдаж авдаг байна. Харин сvvлийн vед нас харгалзахаа байсан сурагтай. Сатанистууд єєрсдєє цуглаан байгуулж, хар vйлээ хийхээс гадна нийгмийн амьдралд оролцож, нєлєєлж эхэлсэн. Vvний тод илрэл нь Холливуд, хvнд рок, зурагт. Холливудын цуст, харгис хэрцгий, аймшигт триллерvvд бол сатанистуудын нєлєє юм. Эрvvл хvн хэзээ ч цусан гол, ємхийрсєн талийгаачдыг харж баясахгvй шvv дээ.

Ла Вей 1948 онд Лос-Анжелесын “Эрчvvдийн теарт” анхны хайртайгаа учирчээ. Тэгэхэд мань эр шєнийн клубын хаалгач, харин бvсгvй тайчигч байлаа. Гэвч хvvхэн хэсэг хугацааны дараа Мэрилин Монро нэрээр Америкийн секс бэлгэ тэмдэг болон алдаршжээ. Мэрилин хар тамхи хэрэглэдэг тєдийгvй хачин, этгээд авирладаг байсан гэдэг. Тэрээр эрсдэл, экстримд ялангуяа сексийн асар их дур сонирхолтой байсан аж. Монро анх Ла Вейн амраг болснос хойш чєтгєр шулам, хар домыг сонирхжээ. Тэд удалгvй харьцаагаа тасалсан. Харин Мэрилин Монрог нас барсны дараа Ла Вей тvvнийг “XXI зууны сатанистуудын Мадонна” гэж зарласан юм. Гэхдээ Монро чєтгєрийн шашнаас зай барьж эхэлсэн тул тvvнийг хараасан гэлцдэг. Ла Вейн дараагийн амраг нь мєн л будмал шаргал vстэй Хол-ливудын од Жейн Мэнсфилд байлаа. Тэрээр “Playboy”-н топ модель, Барби хvvхэлдэйн эх загвар байсан юм. Тvvнийг чєтгєрийн дээд удганаар зарлан, зєвхєн тvvнд зориулж тусгай ёслол vйлддэг байжээ. Гэвч Жейн Мэнсфилд ид цэцэглэх насандаа яг Мэрилин Монро шиг гэнэт нас барсан юм.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив