
Хүн бүрт л өөр өөрийн гэсэн айдас байдаг. Энэ нь ч байх ёстой хэвийн үзэгдэл юм. Гэхдээ айх мэдрэмж чинь амьдралын хэв маягийг алдагдуулахаар тийм хүчтэй байж болохгүй. Хэрэв тийм байдалд хүрсэн тохиолдолд ертөнцийг бодитоор харах чадамж буурч, магадгүй сэтгэцийн эмнэлэгт ч хүргэгдэж болох юм. Тиймээс өөрийн айдсыг давж гарахдаа та дараах аргыг хэрэглээрэй.
1. Өөрийн айдсыг инээдтэй наргиантай утгагүй байдлаар дүрслэн зураарай. Түүнийгээ дэргэдүүр нь өнгөрсөн хүн бүр хараад шоолоод өнгөрөхөөр гэрийнхээ эсвэл ажлынхаа өрөөний ханандаа өлгөчих. Энэ нь зургийг бус үнэндээ бол өөрийн айдсыг элэглэж буй хэрэг юм шүү.
2. Өрөөний яг голд нь зогсоод өнөөх айдас танаас алхам хүрэхгүй газрын цаана нүүр тулан зогсож байна гээд төсөөлөөд үз дээ. Дараа нь өөрийгөө хүчлэн түүний өөдөөс алхаад урдах саадыг даваад гар. Энэ дасгалыг хэд хэдэн удаа давтан хийгээрэй. Эхний удаад тавгүйтэх ч дараагийн удаад сэтгэл хөнгөрч уужрахыг мэдрэх болно.
3. Гаатай эсвэл нимбэгний шүүсний хэдэн дуслыг хамрын алчуурандаа дусаасны дараа түүнийгээ үнэрлэж байх хэрэгтэй. Үүний дараа та тайвширч, өөртөө илүү итгэлтэй болно.
Харин зандан модны тосны үнэр шингээвэл аливаа сэтгэлийн түгшүүрийг намжаагаад зогсохгүй урам зоригийг бадрааж өгнө.
4. Өөрийн айдсыг санаатайгаар давах. Тухайлбал, та шүдний эмчид очихоос айдаг бол эмчийн өрөөнд орж байгаагаар бүх зүйлийг хэсэгчлэн дүрслээд үзээрэй.
Дараа нь шүдний эмнэлэг нь ямар ч аюулгүй, танд тустай газар гэдэгт өөрийгөө итгүүл. Энэ нь зөвхөн таны тусын тулд зориулагдсан бөгөөд бүх зүйл сайн сайхан болж өнгөрнө гэдэгт оюун бодлоо төвлөрүүлээрэй.
6 сэтгэгдэл:
ёооё зурагнаас нь цочлоо ш дээ
Зурагнаас нь цочоод уншсан ч гүй.
Өө энэ дээд талын хоёр цочиж муухай орилж байж намайг бас цочоогоо хаях юмаа.Яасан ч муухай нүдтэй даавуув дээ золиг чинь
энэ 3 нээрэн өөрсдөө цочмоор юм байж :P айлаа ч гэхшиг хахахах
Заяц өөрийгөө гичээ хөөө
Заяц волк Заяц волк Заяц волк Заяц волк Заяц волк Заяц волк...